card

Байгууллагын үйлчилгээ

Байгууллага хэрэглэгчид МТ картын эзэмшигч болсоноор бүх төрлийн шатахуун, тос тосолгооны материал худалдан авахдаа 3% хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. 

MТ шатахууны карт нь байгууллагын шатахууны хэрэгцээнд зориулагдсан ба МТ-н ШТС-р борлуулагддаг бүх төрлийн шатахуун, тос тосолгооны материал худалдан авалт хийсэн үнийн дүнгийн 3% хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой карт.

"МТ” КАРТЫН ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?

  • Картаа хүссэн үедээ хүссэн газраасаа цэнэглэж болно. 
  • Байгууллагын хэрэглэгчид толгой карт, дэд картууд хоорондоо гүйлгээ, шилжүүлэг хийх, хэрэглээгээ хянах боломжтой. 
  • Урамшуулал, хөнгөлөлтийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
  • Байгууллагын хэрэглэгчид хэрэглээний өсөлтөөс хамаарсан тусгайлсан урамшуулал авах боломжтой.
  • Аж ахуйн нэгж байгууллага жолооч нарынхаа ажлын онцлогт тохируулан картын хэрэглээг өдрөөр, сараар лимит тогтоон авах боломжтой
  • Шатахууны хэрэглээ, зардлыг бүрэн хянах боломжтой (картын дансны хуулгыг интернэтээс хаана, хэзээ, хэдэн төгрөгний гүйлгээ хийснийг мэдэх)
  • Шатахууны хомсдол үүссэн тохиолдолд давуу эрхтэйгээр үйлчлүүлэх
  • Картын дансанд, дансны доод үлдэгдэл үл харгалзан сарын 0,3%-ийн хүү хуримтлуулах.

“МТ” КАРТЫН УРАМШУУЛАЛ АВАХ НӨХЦӨЛ

  • МТ” ШТС-ээс шатахуун худалдан авах бүрт урамшуулал тооцогдоно.
  • Худалдан авалт хийгдсэний дараа урамшуулал тооцогдон таны дансанд хуримтлагдана.
  • Урамшуулал нь таны дансанд 1 сарын турш хуримтлагдах ба сар бүрийн 01-нд баталгаажна.
  • Та баталгаажсан урамшууллаа 100% худалдан авалтандаа ашиглаж болно.
  • Байгууллагын эзэмшилийн картууд хоорондоо урамшууллаа шилжүүлэх боломжтой.

"МТ” КАРТЫГ ХЭРХЭН АВАХ ВЭ?

Та МТ картыг УБ хотод төв оффист байрлах картын төвөөс, орон нутагт МТ ШТС-үүдээс аваарай.

МТ картыг авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны МТ карт эзэмших хүсэлт
  • Байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ

“МТ” КАРТЫН ҮЛДЭГДЭЛ ШАЛГАХ

Хэрэглэгч та "https://card.mtgroup.mn/secured/login" хаягаар хандан картын дугаар нууц үгээ оруулан үлдэгдэл, картын зарцуулалтаа шалгаарай. 

139313 тусгай дугаарт uldegdel/үлдэгдэл гэсэн смс илгээн шалгаарай. Таны дугаар бүртгэлгүй бол та "https://card.mtgroup.mn/secured/login" цахим хуудасны Тохиргоо цэсэнд хандан утасны дугаараа бүртгүүлснээр авах боломжтой.

“МТ шатахууны талон” нь өндөр нууцлал бүхий үнэт цаасны төрөл бөгөөд Монгол улс даяар хамгийн өргөн сүлжээ бүхий нийт 300 гаруй /”МТ” өөрийн эзэмшлийн болон гишүүн, гэрээт борлуулагчид/ шатахуун түгээх станцаар үйлчлүүлэх боломжийг танд олгоно. 

МТ ШАТАХУУНЫ ТАЛОНЫ ДАВУУ ТАЛ

  • Шатахууны худалдан авалтын үнийн дүнгээс 3%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой
  • Хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага нь жолооч нарынхаа ажлын онцлогт тохируулан талоны дэвсгэртийг тохируулан авах боломжтой.
  • Ямар ч төрлийн шатахууныг талоноор худалдан авч, хэрэглэх боломжтой мөн хялбар
  • Шатахууны хомсдол үүссэн тохиолдолд давуу эрхтэйгээр үйлчлүүлнэ

ШАТАХУУНЫ ТАЛОНЫГ ХААНААС АВАХ ВЭ?

Улаанбаатар хот “Магнай Трейд” ХХК -ийн төв оффис

Анхаарах зүйл: Шатахууны талоныг норгох, урах, үрчийлгэх зэргээр гэмтээхгүй байхыг анхаарна уу.
Санамж: Хэрэглэгч та шатахууны талоныг хулгайд алдсан, хаяж үрэгдүүлсэн, нууцлал алдагдсан болон код уншуулах боломжгүй болсонтой холбоотойгоор үүссэн эрсдэлийг бүрэн хариуцна.

 

“МТ шатахууны хуудас” нь гэрээт байгууллага болон хувь хүмүүст зориулсан кредит хэлбэрийн тооцооны хуудас юм.

Та “МТ шатахууны хуудас”-аар үйлчлүүлэх хүсэлтээ “Магнай Трейд” ХХК-д гарган гэрээ байгуулж харилцагч автомашины дугаар, шатахууны хэмжээг тодорхойлсон захирал болон эрх бүхий ажилтаны гарын үсэг, тамгатай зөвшөөрлийн бичгээ урьдчилан “Магнай Трейд” ХХК-д хүргүүлснээр гэрээт хугацаандаа шатахуунаа саадгүй авах боломжтой.


“МТ” ШАТАХУУНЫ ХУУДСЫН ДАВУУ ТАЛ

  • Кредит хэлбэрээр шатахуун худалдан авах боломжтой
  • Бэлэн мөнгө, талон, цахим картаа биедээ авч яваагүй тохиололд машины дугаар “МТ – ШТС”-н  хүснэгтэд бүртгэлтэй тул гарын үсгээ зураад шатахуунаа авах боломжтой.
  • Байгууллага жолооч нарынхаа ажлын онцлогт тохируулан өдөр, 7 хоног, сараар шатахууны төрөл хэмжээ, мөнгөн дүнд лимит тогтоон зохицуулж болно.
  • Урьдчилан төлбөрөө төлсөн нөхцөлд үнийн дүнгээс 3%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой
  • Шатахуун авсан тухай мэдээллийг тухай бүрт “МТ шатахууны хуудсанд” тэмдэглэн баталгаажуулж байх тул байгууллага шатахууны зардлаа бүрэн хянах боломжтой
  • Шатахууны хомсдол үүссэн тохиолдолд давуу эрхтэйгээр үйлчлүүлнэ.

ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ

Та манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой хамтарч ажиллах санал хүсэлтээ формоор илгээнэ үү.