Хаан банкны бүх төрлийн картаар 1 литр шатахуун бүрт 50₮-ийн хөнгөлөлттэй боллоо

 

 Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт урамшууллыг хүргэх зорилгоор лояалти хөтөлбөрүүдийг дэмжин эхний ээлжинд бид U-Point нэгдсэн лояалти хөтөлбөрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэглэгчдэд хөнгөлөлт урамшууллыг олгож эхэлсэн байгаа. Дараагийн лояалти хөтөлбөр болох ХААН банкны бүх төрлийн картаар гүйлгээ хийхэд хөнгөлөлт эдлэх нөхцлийг бий болгон хэрэглэгчиддээ хөнгөлөлт урамшуулал авах сонголт бүхий олон боломжуудыг бий болгон хүргэж эхэллээ.

Магнай Трейд ХХК болон Хаан банк хоорондын хамтын ажиллагаа, стратеги түншлэлийн хүрээнд төлбөрийн уян хатан нөхцөлтэй хөнгөлөлт урамшууллын системийг хөгжүүлэн бодит үнийн хөнгөлөлтийг үзүүлж байна.

Хэрэглэгч та бүхэн 2019 оны 8-р сарын 21-нээс эхлэн ХААН Банкны бүх төрлийн картаар орон даяар байрлах “Магнай трейд” ХХК-ийн ШТС-аас шатахуун худалдан авахдаа литр тутамд 50 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.

Орон даяар байрлах Магнай Трейд-ийн нийт 160 гаруй шатахуун түгээх станцуудаар хэрэглэгчиддээ үйлчилж байна. Бид цаашид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжинд нийцсэн чанар үйлчилгээг таатай нөхцлөөр олгох үйл ажиллагааг шат дарааллан хэрэгжүүлэх болно.

Чанарыг эрхэмлэгч Магнай Трейд ХХК

Дэлгэрэнгүй мэдээллийг 78001010

ADDRESS:
MT building, UN street, POBox-46A/505 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar-14201, Mongolia

TEL:
+976-78001010

Fax: 976-11-350005

Web: www.magnaitrade.mn