Хүнлэг сэтгэлээр бусдад амьдрал бэлэглэцгээе

Магнай Трейд компани нь байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг. Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран “Хүнлэг сэтгэлээр бусдад амьдрал бэлэглэцгээе” өдөрлөгийг 2019.03.27-нд компанийн ажилчдын дунд зохион байгуулан хамт олноороо цусаа хандивлалаа. Ийнхүү манай хамт олны бэлэглэсэн цус төрөхийн хүндрэл, зам тээврийн осол гэмтэл, томоохон мэс засал, цусны хавдар болон төрөлхийн цусны өвчтэй зэрэг шалтгаантай олон хүний амийг аварч, амьдрал бэлэглэхэд тус дэм болно гэдэгт итгэж байна. Мөн бусад байгууллага, хамт олон, ард иргэд та бүхнийг эрүүл саруул Монголын төлөө донор болохыг уриалж байнa.

ADDRESS:
MT building, UN street, POBox-46A/505 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar-14201, Mongolia

TEL:
+976-78001010

Fax: 976-11-350005

Web: www.magnaitrade.mn