МТ НЭТВОРКС ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

МТ Нэтворкс ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 9-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан өндөр хурдны өргөн зурвасын шилэн кабелийн сүлжээг амжилттай бүтээн байгуулж, Мэдээлэл харилцаа холбооны салбарт үндсэн сүлжээний цогц үйлчилгээг үзүүлж байгаа ҮНДЭСНИЙ компани юм.

Манай компани дэлхийн стандарт шаардлагыг бүрэн хангасан 48C/24C шөрмөс бүхий газрын хамгаалалттай G.652 & G.656 шилэн кабелийг ашиглаж УБ хот, аймгийн төв, сум суурин газруудыг шилэн кабелийн үндсэн сүлжээнд холбож, хэрэглэгчид үүрэн холбооны 3G, 4G/LTE үйлчилгээ, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан IPTV, интернэт, суурин утасны цогц үйлчилгээг хүлээн авах таатай боломжийг бүрдүүлсэн билээ.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО


•   Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг алхам бүрт дээдлэн орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, хамгийн өргөн үндэсний сүлжээг байгуулна. Уудам эх орныхоо иргэн бүрт үйлчилгээгээ хүргэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээдэлсэн хамт олон болох.

БИДНИЙ ЗОРИЛТ


•    Бид харилцагч нартаа түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлнэ
•    Бид Монгол орны шилэн кабелийн  найдвартай өргөн сүлжээг байгуулна
•    Бид компанийхаа нэр хүндийг эрхэмлэж, найрсаг, үнэнч шударга хамт олныг бүрдүүлнэ.

МТ НЭТВОРКС ХХК - ийн ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД:


•    Зах зээл дээрх тогтвортой үнэ тариф
•    Монгол орныг хамарсан өргөн сүлжээ, найдвартай, чанартай үйлчилгээ
•    Шилэн кабелийн хурдан шуурхай холболт, суурилуулалт
•    24/7 цагийн сүлжээний тасалдалгүй хяналт
•    Мэргэжлийн үнэ төлбөргүй зөвлөгөө

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ


Манай компани Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос /ХХЗХ/ олгосон                
А
ангилалын “Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх” (Улс хооронд/ Хот хооронд/ Хот суурин газрын) 17000002 тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд Монгол улс даяар төдийгүй улс хоорондын үндсэн сүлжээний бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байна. Үүнд:

Интернетийн бөөний урсгал болон хот хоорондын суваг түрээсийн үйлчилгээ
•   10Mbps-10Gbps хүртэлх өндөр хурдны тоон урсгал
•  Байгууллага, компаниуд интернэт, яриа, өгөгдлийг чанарын өндөр түвшинд тасалдалгүй авахын тулд ашиглахад тохиромжтой сувгийн үйлчилгээ

Шөрмөс түрээслэх үйлчилгээ
•    Хоёр цэгийг хооронд нь шилэн кабелийн шөрмөсөөр шууд холбох
•    Мэдээлэл холбооны оператор компаниуд, Телевизүүд, Арилжааны банкнууд, Сүлжээ бүхий дэлгүүр, ШТС-иудад  нэг болон хос шөрмөс түрээслэх /гаргаж өгөх/ үйлчилгээ

СҮЛЖЭЭНИЙ ЗУРАГЛАЛ


ХОЛБОО БАРИХ


ЛАВЛАХ УТАС:  +976-9300-1010, 9810-6000
ФАКС: 976-11-350005
И-МЭЙЛ: mtnetworks@mtgroup.mn,  s.bayarsaikhan@mtgroup.mn
ХАЯГ: Улаанбаатар хот, сүхбаатар дүүрэг, 6-р хороо, НҮБ-ийн гудамж бага тойруу-14, МТ байр


ADDRESS:
MT building, UN street, POBox-46A/505 6th khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar-14201, Mongolia

TEL:
+976-78001010

Fax: 976-11-350005

Web: www.magnaitrade.mn